Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг болохоор сургалтанд сууж амждаггүй онлайн сургалтуудаас хайж байгаад Бинни багшийн үнэгүй сургалтанд суугаад ганцаарчилсангаар явахаар болсон. Үнэхээр сэтгэлээсээ заадаг, уйдаахгүй хэрнээ үргэлж чанартай хичээл ордогт баярлалаа, багшаа.
Ганцаарчилсан ангийн сурагч Тэмүүлэн
Гадаадад олон жил ажилласан ч гэсэн хэл нэг л сайжирдаггүй. Ойр зуур ярьдаг ч гэсэн хүнд үг хэллэг мэддэггүй байлаа. Хүнийхээ хувьд маш удаан сурдаг хүн болохоор багшийгаа тэвчээртэй байдагт баярладаг шүү. Монголдоо очоод мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй явдаг.
Унгар дахь суралцагч Батзориг
Би өөрөө канва дээр ажиллах дуртай болохоор хамтарч ажиллах санал тавьж байгаад анх танилцаж байсаан. Маш хичээнгүй, нямбай заадаг багшдаа хайртай шүү. Заримдаа даалгавраа хийж амжаагүй үе ч бас байдаг. Тэр болгонд дэмжээд хийх хүсэл бадраадаг мундаг багш шүү.
Групп ангийн суралцагч Ану-Үжин