ХӨТӨЛБӨРИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

30 хоногийн Бизнес Англи Хэлний хөтөлбөрийг "Business English Mongolia"- аас карьерээ өсгөх зорилготой бүхий л насны мэргэжилтнүүдэд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд 2024 оны 9 сарын 9-нд албан ёсоор эхлэхээр зарлагдлаа. 


Хөтөлбөрийн 30 хоногийн туршид оролцогчид маань бизнес англи хэлтэй холбоотой маш сонирхолтой хичээлийг үзэж даалгавар гүйцэтгэх ёстой юм. Даалгавар илгээх хугацаа хичээл орсны дараагийн өдрийн 23:59 минут байх бөгөөд хамгийн сайн даалгавар гүйцэтгэсэн оролцогчид оноо өгөх журмаар ялагчдийг тодруулна. 

Шагналын сан: 1 сая төгрөг

  • 1-р байр: 500 000 төгрөг
  • 2-р байр: 300 000 төгрөг
  • 3-р байр: 200 000 төгрөг
  • Тусгай байр: 10 оролцогч (Онлайн сургалт 50% OFF)
  • Бүх оролцогч: Онлайн сургалт 25% OFF

Шаардлага:

  • 18 наснаас дээш
  • Англи хэлний анхан дунд шатны мэдлэгтэй 
  • Онлайнаар хөтөлбөрт оролцож, даалгавар илгээх чадвартай
  • Өсөн дэвжих хүсэлтэй

30 хоногийн турш үзэх хичээлийн хөтөлбөрт ажил мэргэжил, чадвар, хүн ба ажлын байр, цалин, үйлдвэрлэл, инноваци зэрэг маш сонирхолтой хичээлүүд багтсан бөгөөд яриа, сонсгол, бичих, унших чадваруудад суурилсан болно. Хөтөлбөр:

Бүртгэл: 9 сарын 5-ны дуустал

Хөтөлбөр: 9 сарын 9-өөс эхлэн 10 сарын 9 хүртэл үргэлжилнэ. 

Үнэгүй жишиг хичээл үзэж, бүртгүүлэх бол вэбсайт руу орно уу. 

I BUILT MY SITE FOR FREE USING